Ж.ГАНБААТАР: Охин маань улсаа бодоод л аавынхаа ажилд тусалсан, Торонтогийн оюутнуудыг цагаар ажиллуулдаг


1 сар

Хэдхэн хоногийн өмнө Канадын Торонто хотноо дэлхийн 130 орны төлөөлөгч оролцдог "PDAC 2024" уул уурхайн чуулга уулзалт болсон. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Мөн Ж.Ганбаатар сайдын охин Г.Хүслэн томилолтын багт багтжээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг “Өөрийн охиноо төрийн зардлаар авч явлаа" гэсэн шүүмжлэл өрнөсөн.

Дээрх асуудалтай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар өглөө. Тэрээр "Манай яамнаас гурван хүн "PDAC 2024" чуулгад оролцсон. Монгол Улс хоёр дахь жилдээ чуулганы үеэр асар ажиллуулж байгаа. Асарт зогсох оюутнуудыг цалинжуулж ажиллуулдаг. Манай охин Канадын Торонтогийн их сургуулийг төгссөн. Төрийн мөнгөөр явсан асуудал байхгүй. Төр, улсаа бодоод ажилд маань тусалсан” гэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү