Н.Өнөрцэцэг АН-аас УИХ-д нэр дэвших хувилбар яригдаж эхэлжээ


2 сар

Сэтгүүлч, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж буй билээ. Түүнийг удтал хорьсны эцэст холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэснээр суллагдаад буй юм.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр өөрийнхөө сошиал хуудсанд: "УИХ-д нэр дэвшээд, болохгүй бүтэхгүйтэй дээрээс нь үзэлцмээр байх юм. Бид мянга доор нь тийчигнээд үнэхээр өөрчлөгдөхгүй ээ!!! Хэзээ ч дэвшихгүй гэдэг бодол маань 68 хоног хоригдоод өөрчлөгдсөндөө та нар юу гэж бодож байна!" хэмээн бичсэн төдийгүй зариг.мн сайтын албан ёсны хуудсаар: "Иргэн та сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийг дэмжих үү?" гэсэн санал асуулгаа явуулж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-аас түүнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших саналыг дахин тавьсан гэх агаад өмнө нь МАН, АН, ХҮН намын УИХ-д нэр дэвшиж, өрсөлдөөчээ гэсэн саналаас татгалзаж байсан тэрээр энэ удаад бодъё гэсэн хариу өгсөн байна.

 

Э.Мягмар

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү