https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
“Тойргоо тойглогсдоос” АМ АСУУ, АМЛАЛТЫГ НЬ нэх...

“Тойргоо тойглогсдоос” АМ АСУУ, АМЛАЛТЫГ НЬ нэх...


7 сар

Хөдөөгүүр нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд тойргууддаа ажиллаж байна. Зудын гамшиг нүүрлэчихсэн, малчид зутруу байна. Мал байтугай хүн тунх байж тэсэмгүй тийм хүндхэн цаг үеийг тэд туулж, сөрж байна.

Малчдаа гэх түмний, төр засгийн дэм их байна аа. Тэр үнэмлэхүй дэмээр л хөдөөгийнхөн маань арай газардчихалгүй амь зууж байх шиг. Гишүүд маань ч бас юу гэж дутах вэ, сонгуулийн жил хойно.

Тойргийнхноо тойглож, хэдэн малчдаа энэрч буй өр зөөлөнтний дүрээр өөрсдийгөө хурган “рекламдаастай”. Дэм нэрийдлээр бэлэг сэлт, хивэг, тэжээл тарааж, биесээ дөвийлгөөстэй.

Зарим нь бүр бяр тэнхээгээ гайхуулж, машин маниулдан асаасныг нөгөөх нь дүрсжүүлж сошиалд нийтэлж байх жишээний. За яах вэ, энэ мэт нь ч дүүрч.

Угаас манай улстөрчид жилийн жилд, яг өдийд тайлан тавих нэрээр тойргуудаараа тойрч, бэлэг сэлт, бэлэн мөнгө мэтээ тараагаад пиар болгох хэд хэдэн шторк, клип “амилуулчхаад” хотыг зорьдог нь “заншил” болсон доо.

Энэ жил л харин цаг үе нь хүнд таарлаа. Зуд турхантай хөтүүхэн үед хэдэн малчид маань улстөрчдийн дэм гээд өгснийг нь аваад л байхаас яахав, буруутгашгүй. Харин өнгөнд барьцаалагдаж, саналаа л худалдаж боломгүй.

Гэхдээ нэг үеэ бодоход манайхан хэрсүү болсон доо. Одоо харин ч хэрсүү дээрээ бүр хатуу байж хотонд нь зочилсон хэдэн улстөрчдөөс өнгөрөгч онуудын сонгуулийн амлалтыг нь улайтал нэхэх хэрэгтэй.

МАН найман жил төр барилаа. Тэр хугацаанд гийгүүлсэн нь цөөхөн буртаглаж, буруудуулсан нь л их шүү дээ. Ядаж л хөдөөгийнхөн маань өөрсдөд нь, амьдралд нь ойр амлалтуудыг захаас нь дурдаад, “за яав биелсэн үү, биелүүлэв үү, бидэндээ тайлагнаач” гээд түшээдээ “төнхмөөр” байгаа юм.

Дараагийн сонгууль ч ойртлоо. МАН-ынхан 2020 онд “Зээлийн хүүг 1 хувиас хэтрүүлэхгүй барина”, “Дарханд 10.000 ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий томоохон үйлдвэр барина” за тэгээд бүр “Хөдөөгийн бүх сургуулиудыг модон жорлонгоос нь салгаж, боловсон 00-той болгоно” гэхчлэнгийн айхавтар амлалтуудыг өгсөн шүү дээ.

“Эд яав аа” гээд л үг хаяад суух хэрэгтэй л дээ. Тэгэхэд нөгөөдүүл нь яаж хөглөх бол гэдэг нь л сонин. МАН-ынхнаас ам асууж, амлалт нэхэх цаг нь эрхгүй ирсэн. Хивгийн нь, бэлэг сэлтийг нь, бэлэн мөнгийг нь ав, чухамхүү хэрсүү ханд. Хариуд нь харин дээрх мэт амлалтыг нь сануулж, улайтал нь, уурлатал нь НЭХ, АМ АСУУ.

Эх сурвалж: Амлалт.мн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү