Л.Гантөмөрийг огцруулах асуудал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй явагдаж эхэлсэн үү


2 сар

АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарын зарим хүмүүс тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг хийж, "шаардах бичиг"-ийг ч намдаа хүргүүлээд байгаа аж.

Тэгвэл АН-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлж, сонгох асуудал тус нам дотор яригдаж эхэлжээ. Тодруулбал, ҮБХ хуралдаж, Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулсан тохиолдолд тус намын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын хэн нэгнийг сонгох асуудал яригдаж байгаа аж. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын даргад Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нараас аль нэгийг нь сонгохыг далд илэрхийлж байгаа гэх мэдээлэл байна.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нь АН-ын ҮБХ-ны даргын албан тушаалтай бөгөөд тэрбээр тус хорооны хурлыг хуралдуулахыг шийдэх бүрэн боломжтой аж. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь Ховд аймгийн гаралтай бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэг нутаг юм.

Эх сурвалж: isee.mn

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү