Г.Одонцэцэг: Нойр сэрвэлзсэн үед бүлээн cүү уух нь зүйтэй

Г.Одонцэцэг: Нойр сэрвэлзсэн үед бүлээн cүү уух нь зүйтэй


11 сар

Анагаах ухааны доктор Г.Одонцэцэг эмчийн нойргүйдлийн үед авч хэрэгжүүлэх зөвлөгөөг хүргэж байна.

-Нойр сэрвэлзэх үед гэрийн нөхцөлд ямар арга хэрэглэж, хурдан унтаж болох вэ?

– Ер нь орой унтах цагтаа орондоо орж хэвших хэрэгтэй. Унтахаас өмнө орондоо сэтгэл хямраасан зүйл унших, үзэх, бодох, ярихыг цээрлэж сэтгэлээ аль болох тайван байлгана.

Нойр хүрэхгүй тохиолдолд шөнө дунд босч ажлаа хийх, ном унших, кино үзэх, юм идэх зэрэг үйлдэл хийж болохгүй.

Ямар ч байсан орондоо ороод сэтгэлээ тайван тогтуун болгоод унтах л хэрэгтэй.

Унтах ёстой цагаараа аливаа зүйлийг хийснээр бие махбодод улам сөрөг нөлөө үзүүлнэ.

Нойр сэрвэлзсэн үед үнээний хөөрүүлсэн сүүг бүлээнээр нь уух нь зүйтэй.

Ходоодны бадган арвидсан, галын илч муутай бол сүүндээ зөгийн бал хутгаад уувал ходоодонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Ходоод нь хэвийн эрүүл хүн бол бага зэрэг шар тос хутгаад ууснаар хийн бэлгэ чанарт нөлөөлнө.

Манай Бодь сэтгэлтэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа нойргүйдэлтэй хүмүүсийн зарим нь нойргүйдсэн үедээ архи уудаг гэж хэлдэг.

Архи уумагц халуун бүлээн чанараар хэсэг хугацаанд судсыг тэлж, хийн хүйтэн бэлгэ чанарыг дарж манараад нойр хүрэх мэт боловч хийн ширүүн, хөлбөрөнхий бэлгэ чанарыг нь ихэсгэж нойрыг улам сэрвэлүүлдэг. Тиймээс нойргүйдэлтэй хүмүүс архийг хэрэглэх хэрэггүй.

Харин үнээний хөөрүүлсэн сүү хамгийн сайн тус болно.

Мөн чих нь хий голлон гүйдэг эрхтэн учраас шар тосыг алгандаа үрээд чихний гадна, дотор омог, эрүүний ясыг сайтар тослож илж, үрнэ.

Бас ууц, ахар сүүлний хэсгээр уруу арилгагч хийн голлон гүйдэг хэсэг учраас энэ хэсгээр тослож илж, үрнэ. Ингэснээр гүн бат, сайн унтаж амрахад чухал нөлөөтэй.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү