Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ


6 сар

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр олгохтой холбоотой хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын асуудлаар хийсэн Ерөнхий хяналтын сонсголыг тайланг сонсоно. 

Байгаль орчин, хүнс, хөдөө  аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Харин Төсвийн зарлагын дэд хороо 2024 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм. 

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо хуралдаж, төлөвлөгөөгөө шинэчлэн батлахаар товложээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү