Б.Энхбаяр: Ерөнхий сайдын хулгайч нартай хийх тэмцлийн хуулийнх нь илд байх болно


7 сар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилж, түүний оронд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Ерөнхий сайд өнөөдөр дуудаж уулзаад гурван асуулт асуусан.

Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах уу гэсэн.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан. Нүүрсний сонсголыг зохион байгуулж чадах уу. Шударга ёсны тэмцэлд хамт зогсож чадах уу гэсэн.

Гуравдугаарт, Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Үүндээ тайлбар хэл гэсэн. Би асуудлаа тайлбарласан. Ерөнхий сайд ч өөрөө бүх материалыг татаад үзчихсэн байна лээ. Хуулийн хувьд ямар ч асуудалгүй. 16 жилийн өмнө, 30 хүрээгүй байхдаа Хууль зүйн яаманд ажиллаж байхад төрийн захиалгаар суралцсан. Ямар нэгэн зөрчил байхгүй.

Нүүрсний сонсголыг энэ онд багтаан зохион байгуулахаа хэлсэн. Нам, дарга цэрэг гэхгүйгээр бүх асуудлыг ил болгож тавина. Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлж ажиллана. Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх болно" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү