М.Тулгат: Д.Сумьяабазар аархаад, бараг барилдах гээд сууж байна...


7 сар
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Сүүлийн үед Нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагаа маш шүүмжлэлтэй байгаа. 2024 оны Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг өчигдөр НИТХ-аар хэлэлцсэн. Гэтэл энэ төлөвлөгөөг батлах процесс нь маш асуудалтай болсон. Өчигдөр болсон процесс бол дэгээрээ сүүлийнх байсан. Гэтэл ямар ч асуулт, хариулт байгаагүй.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эхний хурал дээр ирээгүй байж өчигдөр болсон хурал дээр ирж байгаа юм. Маш олон асуудал дээр хотын дарга мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Гэтэл Д.Сумъяабазар дарга маш их бачимдаж, уурлаж бацаан минь чи дуугай байгаарай, бид нар ажлаа хийж байгаа шүү, эсвэл та нар ажилла гэж хэлсэн.
 
 
2020 онд МАН-ыг ажлаа хий гээд олонхи болгоод сонгочихсон байдаг. Гэтэл энэ ажлаа хийх хүн нь өөдөөс аархаад, тэнд бараг барилдах гээд сууж байна. Ийм ёсзүйгүй байдлыг би хэлэх ёстой.
 
 
Тэгж хэлсэн үг нь өөрөө ёсзүйн маш том асуудал. Ажил хийх гээд очсон хотын дарга нь хурлын танхимд азаргалаад, загнаад л. Бух шиг л, юу вэ энэ одоо. МАН-ын төлөөлөгчид рүүгээ л тэгдэг юм байлгүй. Бид нар руу тэгж чадахгүй шүү, уучлаарай. Үүн дээр ёсзүйн асуудал ярих ёстой. Хотыг хөгжүүлэх бодлого гэж байх ёстой. Гэтэл өнөөдрийн хотын дарга Д.Сумъяабазарт ийм бодлого байхгүй. Тийм учраас дунд шатанд байгаа хүмүүс нь маш хүнд байдалд ажил хийж байна. Өчигдөр баталсан 2024 оны Нийслэлийн хөгжлийн баримт бичиг гээд жижүүрийн чанартай хэдхэн зүйл л биччихсэн. Нөгөө хүмүүс нь дуртай дургүй, аргаа бараад л ажил хийж байна. Хотын дарга Д.Сумъяабазар нь өөрөө манлайлаад хийх ёстой байтал тэгж чадаагүй. " гэв.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү