Л.Энх-Амгалан: Англи хэлний “Pearson” хөтөлбөрийг төрийн өмчийн бүх сургуульд заана


10 сар

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Эцэг, эхчүүд хүүхдээ сайн англи хэлтэй болгох хүсэл маш их байдаг ч төлбөрийн асуудлаас болоод хувийн сургуульд тэр бүр суралцуулах боломж хомс байдаг. Тэгвэл өндөр төлбөртэй хувийн сургуульд 22 еврогоор заадаг англи хэлний “Pearson” хөтөлбөрийг төрийн өмчийн 38 сургуульд найман еврогоор зааж эхэлсэн. Ирэх жилээс төрийн өмчийн бүх сургуульд англи хэлний “Pearson” хөтөлбөрийг заана. Өндөр төлбөртэй хувийн сургууль, төрийн өмчийн сургууль ялгаагүй болно. Том зорилт, алсын бодлого мөн гэж бодож, найдаж, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хичээнэ” хэмээлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү