https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/
Б.Жавхлан: Цалинд 996, тэтгэвэрт 396, хүүхдийн мөнгөнд 167 тэрбумыг зарцуулна

Б.Жавхлан: Цалинд 996, тэтгэвэрт 396, хүүхдийн мөнгөнд 167 тэрбумыг зарцуулна


1 жил

Өнөөдөр /2023.06.08/ Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдөр 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барилаа. 2022 оны төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, Монголбанкны валютын нөөц, үзүүлэлт илт сайжирсан. 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний

  • 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдана.
  • Мөн ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 396 тэрбум,
  • хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдсэн
  • Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 187 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсвөөс гаргана.
  • Халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулна.   

Сүүлийн арав гаруй жил салбарын хуулиудад цалингийн асуудал тусгахад хүндрэлтэй болж ирсэн. Цалингийн бодлогыг Засгийн газар өөрөө хянах суурийг тавих үүднээс энэ удаагийн тодотголыг хийгдэж байна. 2017 оноос хойш спортын салбарын цалинд өөрчлөлт ороогүй байх жишээтэй.

Тэтгэвэрт хэд хэдэн зөрүүний тухай ойлголт бий. Итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно. Үүнийг бүх хүний тэтгэвэр ижил түвшинд очно гэж ойлгож болохгүй. Хүн бүрд өөр өөр өөрчлөлт орно.

1990 онд 500 төгрөг авч байсан буурал, одоо 1 сая төгрөгийн цалин авч байсан бол үүнийг арван хувиар нэмэгдүүлж 1.1 сая төгрөг болох жишээтэй" хэмээлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү