Тэтгэврийн доод хэмжээг 700 мянган төгрөг болгохыг МАН-ын бүлэг дэмжлээ


11 сар

МАН-ын бүлгээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 700 мянган төгрөг болгохыг дэмжжээ.

Улмаар цалин тэтгэврийн нэмэгдлийг ирэх долдугаар сарын 01-нээс нэмэхээр санал нэгдсэн байна. Энэ саналаа тэд Засгийн газрын маргаашийн /2023.05.31/ ээлжит хуралдаанаар оруулж, хэлэлцэх чигтэй байна.

Бүрэн тэтгэвэр гэдэгт:

  • Энгийн өндөр насны тэтгэвэр
  • Олон хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэвэр
  • Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр
  • Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр
  • Бусад нөхцөлийн тэтгэвэр ( Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
    Шүүгчээр нийт 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шүүгч өөрөө хүсвэл.
    30 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй) хамаардаг.

Өдгөө бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг байгаа юм.

Post image