Ж.Сүхбаатар: ҮХӨ-ийн төсөл утга, найруулгын хувьд маш хангалтгүй байна


12 сар

Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр (2023.05.18) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үг үсгийн алдаа их байна. 76 гишүүн гэж байх ёстой болохоор 76-г сонгоно гэж болохгүй. Хоёрдугаарт, "Улсын хэмжээний" гэсэн үг ч зохимжгүй. Хувь тэнцүүлж буй асуудлыг улсын хэмжээний нэг тойрог гэж томъёолоод байна. Мөн 76, 50 гэж тоогоор хувааж болохгүй. Улс орнуудад "Талыг нь олонх, талыг нь хувь тэнцүүлж" гэх мэтээр заадаг болохоос тоо заадаггүй. Тэгвэл манайх дэлхийд ганц тохиолдол болно. Маш хангалтгүй хуулийн төсөл орж ирж байна. Дараа нь дахиад засна, өөрчилнө гэх вий" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү