https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/
Д.Тогтохсүрэн: 152 гишүүнтэй болохыг дэмжсэнгүй. Төсөвт тодотгол хийж иргэдийн амьдралд анхаарах чиглэлийг ЗГ-т өгсөн

Д.Тогтохсүрэн: 152 гишүүнтэй болохыг дэмжсэнгүй. Төсөвт тодотгол хийж иргэдийн амьдралд анхаарах чиглэлийг ЗГ-т өгсөн


1 жил

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.05.16/ ээлжит хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэж, саналаа нэгтгэсэн байна. 

Тодруулбал, 

  1. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэд ямар байр суурийг илэрхийлсэн тухай
  2. Гишүүдийн тоог нэмж 152 болгох тухай
  3. Нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга замын тухай ярилцжээ. 

ҮЗЭХ: 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сонгуулийн холимог тогтолцоотой болохыг иргэд сайн ойлгож, дэмжиж байна. Гэхдээ харьцааны хувьд тойргоос сонгох буюу мажоритар тогтолцоо нь давамгай байх ёстой гэсэн чиглэлээр ярилцсан.Тиймээс холимог тогтолцоотой болох боломжтой гэсэн саналыг хүргэлээ. Мөн гишүүдийн тоог 152-с бууруулах хэрэгтэй гэсэн санал давамгайлж байна. Үндсэн хуулийн асуудалд парламентад суудалтай бүх намыхантай уулзаж, хэлэлцсэний үр дүнд бүлгийн хурлыг дахин хийж эцэслэн шийдвэрлэх ёстой. 

Дараагийн асуудал нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэд нэлээн бухимдалтай байгаа нь гишүүдийг тойрогт ажиллахад ажиглагдсан. Тиймээс ойрын хугацаанд төсвийн тодотголыг судалж, тодорхой санал дэвшүүлэх ёстой болоод байна. Мөн газар тариалангийн салбарт дэмжлэг үзүүлэх, зуншлага тааруу аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх мөн хөдөө орон нутгийн төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломж болон хууль эрх зүйн нөхцлийг сайжруулах чиглэлийг Засгийн газарт өглөө" гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү