О.Батнайрамдал: Бусдын боломжийг хулгайлсан ₮363 тэрбумын зээл нь ТЭТГЭЛЭГ БИШ!


11 сар
МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал Боловсролын зээлийн хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Боловсролын зээлийн сан анх 1993 онд Сургалтын зээлийн сан нэрээр байгуулагдсан. Анх байгуулагдахдаа санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай, суралцах чадвартай хүүхдүүдэд зээл олгоно гэж байгуулагдсан. 30 жилийн харахад яг санхүүгийн дэмжлэг шаардлагатай хүмүүст очсон уу? гэдэг нь хар хайрцаг шиг асуудал дагуулсан хэвээр байна. 1997 оноос гадаадад суралцах зээл олгож эхлээд 2008 онд мастер, докторт сурахад мөн олгож эхэлсэн. Зээлээр сурчихаад 5 жил эх орондоо ажиллаад төлчих гэдэг журам мөн 2008 онд гарч байжээ. Гэхдээ энэ журам хүчингүй болсон юм.
 
Тодруулбал 2012 онд Засгийн Газар уг журмыг хүчингүй болгосон. 2011 онд Дээд брловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 8-ийн 8-д " Боловсролын зээлийн сангаар гадаадад сурахад авсан зээлийг төсвийн мөнгөөр эргэн төлүүлэх, зээлийг чөлөөлөх, хөнгөлөх , хүчингүй болгох журмыг зөвхөн УИХ батлана" гэсэн байгаа.
 
Өөрөөр хэлбэл 2011 оноос хойш зээлээс чөлөөгдсөн гэх бүх шийдвэр хууль бус. Нийтдээ 363 тэрбум төгрөгний зээлийг энэ сангаар дамжуулан 2500 хүрэхгүй оюутанд олгосон. Бакалаврт суралцсан хүмүүс 100 хувь, мастер, докторт суралцсан хүмүүсийн 99 хувь нь буцааж төлөөгүй.
 
Уг зээлийг авагсдын 99 хувь нь зээлээ төлөөгүй. Өөрөөр хэлбэл уг зээлийн сангаар гадаад сурсан хүмүүс зээлээ эргэн төлдөггүй юм байна. Мөн эдгээрийн 41 хувь нь Боловсролын сайдын тушаалаар зээлээсээ чөлөөлөгдсөн байгаа.
 
Гэтэл энэ эрх нь УИХ-д байсан. Өөрөөр хэлбэл Боловсролын сайдын тушаалаар зээлээсээ чөлөөлөгдсөн шийдвэр хууль бус.Л.Гантөмөрийг Боловсролын сайд байхад буюу 2012-2016 онд хамгийн олон сургалтын зээлийн өрийг тэглэсэн... " гэв.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү