Б.Пүрэвдорж: АН-ын удирдлагууд УИХ дахь АН-ын бүлэг рүү ҮХНӨ-ийн талаарх тодорхой шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай


12 сар

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Өнгөрсөн жил ҮХНӨ явагдсан. Тухайн үед манай нам нэгдээгүй байсан тул өөр, өөрийн үзэл баримтлалаар санал өгсөн. Үүний үр дүнд давхар дээлтэй болсон.

Өнөөдөр Сонгуулийн хууль, түүнийг дагаад ҮХНӨ орох нөхцөл байдал бий болж байна. МАН 38 тойргоос нэр дэвших Сонгуулийн хуулийг өргөн барьсан нь тактикийн өргөн барилт. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн ихэнх нь энэ хуулиар нэр дэвшиж чадахгүй. Тийм учраас ҮХНӨ-ийн дагуу тоог нэмэгдүүл гэсэн шахалт байгаа.

Харамсалтай нь АН тодорхой бус байр суурьтай байгаа тул ҮХНӨ-ийг хойшлуулах магадлалтай болоод байна. Манай нам Л.Гантөмөр даргатай болсон. Тиймээс намын удирдлагаас тодорхой шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг рүү ирүүлж үүн дагуу АН-ын бүлэг дотроо хуралдаж, тодорхой шийдвэр гаргаж, ҮХНӨ-г дэмжих эсэхээ тодорхойлох ёстой.

Тиймээс АН-ын удирдлагаас бүлэг рүү тодорхой шийдвэрийг маш яаралтай гаргаж өгөхгүй бол энэ даваа гарагт УИХ дахь АН-ын бүлэг тодорхой шийдвэр гаргахгүй. Хэрэв ингэхгүй бол зургаадугаар сарын 20 хүртэл ҮХНӨ болон Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй болно. АН-ын гишүүд саналаа нэгтгэх нь хамгийн чухал байна" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү