Б.Жаргалсайхан: СЕХ-г цагдаагийн байгууллага болгож болохгүй


12 сар

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар намуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Дээд шүүхэд бүртгэлтэй бүх намын төлөөлөл оролцон байр сууриа илэрхийлж байна.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: -Хүний эрхийг боож болохгүй. Намын ард хүн л байгаа шүү дээ. Бид үзэл суртлын нийгмээс салах гэж 30 жил явж байна. Одоо ч салаагүй л байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн төслөөс харагдаж байна. Асуудлыг улам хүндрүүлж, хүнд суртлыг нэмэгдүүлээд энэ хэдэн намаа нухчин дарах гээд байх юм. Энэ намууд ямар гэм хийсэн юм бэ. Харин ч төрийн эрх барьж буй намынхаа алдаа дутагдлыг хэлж зөв зам руу нь чиглүүлдэг байх. Сонгуулийн ерөнхий хороог цагдаагийн байгууллага болгож болохгүй. Энэ байгууллага сонгуулиа л зохион байгуулдаг байх хэрэгтэй.  

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү