Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ


1 жил

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн. Гэвч тэрбээр шалгагдаж байх явцдаа БНСУ-ыг зорьсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2023.03.21/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүсэлтийг дэмжсэн байна. Улмаар энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, эцэслэхээр боллоо. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа тул өөрөө эх орондоо ирэх боломжгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр дамжуулж уламжилсан билээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү