Ж.Сүхбаатар: Автобусанд сууж, жолооч нартай уулзаж байгаа


1 жил

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатараас сэтгүүлчид түгжрэлийг бууруулах ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар байр суурийг нь сонирхлоо. Тэрээр "Түгжрэлийг бууруулах чиглэлээр манай үндэсний хорооноос багц 18 хуулийн төслийг боловсруулж, эцэслэх шатандаа ажиллаж байна. Бид хотын түгжрэлийг захиргаадаж, хүний эрхийг хязгаарлаж зохицуулах боломжгүй. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Түгжрэлийн бүсийг тогтоож, нийтийн тээврийн хөгжүүлэх сан, захиргааны байгууллагын үүргийг тодорхой болгох ёстой. Зарим нь автомашины дугаарын хязгаарлалтыг ямар хуулийн эрх зүйн үндсэн дээр хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй гэдэг. Одоогоор хуулийн төслөө Засгийн газарт танилцуулаагүй байна. Үндэсний хорооны түвшинд эцэслэн боловсруулж байна.

Түгжрэлийн асуудал их төвөгтэй. Ямар ч шийдэл гаргасан баталгаатай 50 хувь нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулдаг. Тухайлбал, түгжрэлийн бүс тогтоож, төлбөр хураамж авах асуудлыг олон улсад 60-70 хувь нь дэмжихгүй, хэрэгжүүлсний дараа бүгд ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Хуулийн сургаар хэт шүүмжилмээргүй байна. Түгжрэлийн голомт болох Зайсан, Яармаг, Дөлгөөннуур гэх мэт газрууд байна. Тиймээс хамгийн түрүүнд нийтийн тээврийн сүлжээг хэвийн болгосны дараа түгжрэлийн эсрэг хууль зүйн орчноо бүрдүүлэх шаардлагатай байна.

Шинэ тойрог замын төслийн асуудлыг ярьж байгаа. Зам дээр нүхэн гарцаас авхуулаад энэ жил томоохон ажлуудыг хийж байна. Замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын системийг угсарч дууссан. Замын нэгдүгээр эгнээний асуудал олны шүүмжлэл дагуулсан ч цагдаагийн хяналтыг бууруулахаар дүрэм зөрчдөг байдал нь эргэн нэмэгдсэн. Үндэсний хороо дараа нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, нөлөөлөх контентуудыг хийнэ.

Би Канадад нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Тэр гадаадаа больё гэхэд би Улаанбаатар хотод УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Чингэлтэй дүүрэгт "Bluebus" манай компанийн автобусаар явж байсан. УИХ-д  Автобусны амьдралыг мэддэг учраас хамгийн түрүүнд "Нийтийн тээврийн асуудал номер нэг асуудал юм байна" гэсэн. Тэгэхэд маш олон хүн буруу харж байна гэж байсан. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү