Н.Учрал: Би үзэл санаа, итгэл үнэмшлээсээ ухрахгүй


1 жил
УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: " Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэж хүлээж авч байна. Гар дээрээ хориг тавьсан үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна. Процедурын алдаа гарсан гэж дүгнэж байгаа юм байна. Миний хувьд Монгол Улсын Засгийн Газраас өргөн мэдүүлсэн хуулийг УИХ болон УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцүүлсэн.
 
 
Олон нийтийн байгууллагаар хэлэлцүүлээгүй, холбогдох этгээдүүдийн хүсэлтийг тусгаагүй гэдэг шаардлагыг хүлээч авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй.
 
 
Цахим залилан гэхэд л 99,8 хувиар өссөн. Цахим орчин дахь гэмт хэрэг 3,8 дахин өссөн байна. Нэг жилийн дотор 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг тоон үзүүлэлт байна. Иргэдийн эрх ашгийг, хохирогчдыг хамгаалах гэсэн эхний л алхам энэ хууль байсан. Цаашдаа цахим орчинд иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлаа тасралтгүй явуулах ёстой.
 
Иргэдийн эрх ашгийг хамгаалах боломж энэ хууль батлагдсан батлагдаагүй ЦХХХЯ-нд бий. 2016 оноос хойш боловсруулсан 10 гаруй хуулийн төсөл байсан юм билээ. Ингээд ЦХХХЯ байгуулагдсанаар цахим орчинд иргэний эрхийг, хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчноо бүрдүүлэх үүднээс эдгээр хуулийн төслүүдийг эмхэтгэж нэгтгээд, холбогдох байгууллагуудын саналыг нь авч, УИХ дахь бүлэг болон Засгийн газраар хэлэлцүүлсэн. УИХ-аас ЕТГ-т хүргүүлэхдээ хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бид уг хуулийг батлаж байхдаа хэрэгжилтэн дээр 2 сарын 01-нээс өмнө 5 хоног хориг тавих хугацаа байгаа гэж бодож баталсан. " гэв.
 
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү