https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг


1 жил

The Voice Of Mongolia" шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн билээ.

Үүний дараа "B production"-аас эл асуудалд албан ёсны мэдэгдэл гаргаж,  "Н.Энэрэлсайханд гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь худал мэдээлэл бөгөөд уран бүтээлчийг удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл нийтэлбэл хууль, шүүхийн байгууллагад хандана" гэсэн байр суурь илэрхийлсэн.

Тэгвэл NS хамтлагийн гишүүн Г.Саруултуяа өөрийн байр сууриа цахим хуудсаар дамжуулан хүргэжээ.

Тэрбээр "Байдал бүр ийм дээрээ тулах гэж! Энэ бүх хэрэг явдлыг харахад менежерийн артистуудтай харьцдаг зохисгүй харилцаанаас болсон гэж бодож байна. Үүнээс болж хүмүүс хооронд зөрчил үүсч. 2 жилийн хийсэн ажлууд минь талаар боллоо" гэжээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү