С.Эрдэнийн талынхан АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж байгаа дэвшигчдэдээ ҮНЭМЛЭХИЙГ нь гардуулна


1 жил

АН-ын жинхэнэ тамгыг атгаж байгаа С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өчигдөр мэдээлэл хийж, АН-ын даргын сунгааг зарлаж байгаа талаараа мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл С.Эрдэнийн зохион байгуулж буй “Ардчилсан намын даргын сунгаа”-нд долоон нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Өнөөдөр 11:40 цагаас нэр дэвшигчдэд намын удирдлагууд үнэмлэх гардуулж өгөхөөр болжээ. Тодруулбал, С.Эрдэнийн АН-аас хэн хэн нэрээ дэвшүүлж байгаа нь ихээхэн сонирхол анхаарал татаж байна. Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат

Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан

Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд

Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү