"Жинхэнэ хулгайчдыг зарласангүй. Нүүрсний орд зарчихсан хүмүүс одоог хүртэл УИХ-д сууж байна"


1 жил

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр "ҮАБЗ шийдвэр гаргадаггүй. Харин зөвлөмж гаргадаг. Тус зөвлөмж нь ҮАБЗ-ийн гурван гишүүн бүгдээрээ дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд гардаг.

Чалкогийн гэрээ 2011 оны долоодугаар сард байгуулагдсан гэрээ. Тухайн үед би Ерөнхий сайд байгаагүй. Би 2012 зургаадугаар сард Ерөнхий сайд болсон. Чалкогийн гэрээнд долоон жилийн хугацаанд найман сая орчим нүүрс төлж, дуусгавар болсон гэрээ. Ерөнхий сайд болчхоод энэ гэрээг цуцлах талаар судалж байсан ч хэрэв цуцалбал 50 сая ам.доллар төлөх өрөнд болох байсан.

Би энэ танхимд олон жил суусан хүний хувьд хэлэхэд жинхэнэ хулгайч нар ард үлдчих шиг боллоо. Улаан цайм нүүрсний орд зарчихсан улс төрчид парламентад сууж л байна" гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү