МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдана


3 долоо хоног

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.06.14/ ээлжит хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийнэ. Учир нь энэ долоо хоногт УИХ хуралдаад, зургадугаар сарын 16-наас эхлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх, өөрчилж байгаагийн шалтгаан зэрэг олон асуудлыг тайлбарлахаар тойрог руугаа явах юм.

Тус намын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүлгийн шийдвэрийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх сэдэв, чиглэл, үндэслэл зэргийг орон нутаг болон тойрогтоо хэрхэн ажиллах талаар мэдээлэл, чиглэл сонсох юм байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү