Хөгжлийн банкийг шалгах түр хорооны даргаар Ж.Сүхбаатар гишүүнийг СОНГОЛОО


4 долоо хоног

Өнөөдөр /2022.04.20/ Хөгжлийн банкийг шалгах түр хороо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг гишүүд сонгосон байна.

Түүний нэрийг УИХ-ын гишүүн Т.Доржханд дэвшүүлж, Б.Энхбаяр нарын гишүүд дэмжсэн ажээ.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд: Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын 11 гишүүн багтдаг.

Тэд Хөгжлийн банкны шалгалтад хууль хүчний байгууллагаас илүү гүн гүнзгий орж шалгаж буй давуу эрхтэй. Тодруулбал, нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах, гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих, шинжээч томилох зэрэг хуулийн байгууллагаас илүү давуу эрхтэй ажиллах билээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү