Х.Нямбаатар: Баривчлагдсан залуусыг бүгдийг сулласан


2 жил

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр тайван жагсаал хийж буй залуусын төлөөлөлтэй уулзаж байгаа билээ. Уулзалтын үеэр баривчлагдсан залуусыг суллах хүсэлтийг залуусын төлөөлөл Ерөнхий сайдад уламжилж, Ерөнхий сайд Хууль зүйн сайдаар тайлбар өгүүлсэн. Х.Нямбаатар сайд асуултад доорх байдлаар хариулсан юм.

“Өчигдөр шөнийн 04.00 цагийн орчимд нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл байдал бий болсон. Цагдаагийн таван албан хаагч, Төрийн тусгай хамгаалалтын хоёр албан хаагчийн эрүүл мэнд хохирсон. Цагдаагийн байгууллага анхааруулга өгч, хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан. Баривчлагдсан хүмүүсийг өнөө өглөө сулласан. Одоо хоригдож байгаа нэг ч хүн байхгүй.

Цагдаагийн байгууллагын алба хаагч эрхээ хэтрүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уучлалт хүсч байна. Тухайн алба хаагчид дээр албаны шалгалт явагдаж байгаа. Үр дүнг нь мэдээлэх болно” гэв.    

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү