Д.Тогтохсүрэн: ЗГ эдийн засагт авах арга хэмжээг ойрын хугацаанд боловсруулж УИХ-аар хэлэлцэнэ


2 сар

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.28/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн ковидын араас Орос, Украйны дайны нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, нэлээн дэлгэрэнгүй ярилцсанаар тодорхой шийдвэрийг гаргасан юм. Сүүлийн үед олон улсын хурцадмал байдал нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг богино хугацаанд даван туулахад УИХ-аас тодорхой санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Тухайлбал, Монгол улсын хувьд экспорт, импорт хязгаарлагдмал хүрээнд байна. ОХУ, Украйны дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Ер нь олон улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд хурдацтайгаар өөрчлөгдсаар байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Монголд үнийн хөөрөгдөл, долларын ханшийн асуудал, шатахууны үнэ болон төлбөрийн асуудлууд үүссээр байна. Олон улсын эдийн засгийн судлаачид эдгээр нь цаашид удаан хугацаанд үргэлжлэх боловуу хэмээн дүгнэж байна. Тиймээс нэг удаа арга хэмжээ авч, шуураад өнгөрөх зүйл биш, тодорхой хөтөлбөр чиглэл гаргах ёстой гэдэг дүгнэлтийг хийлээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэн Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулаад УИХ-д хүргүүлэх чиглэл өглөө.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын санаачилж, өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ нь орон сууцны газрыг оршин суугчдад эзэмшүүлэх тухай төсөл юм. Төслийг өнгөрсөн намрыг чуулганаар хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр байсан тул нэгтгэх үүднээс МАН-ын бүлгээс завсарлага аваад байсан юм. Засварлагын хугацаа дууссан тул бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдлээ" гэсэн юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү