Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна


2 жил
Мэдээ, мэдээллийн тэргүүлэгч 80 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын сайтын холбоо”-ноос жил бүхэн уламжлал болгон зохион байгуулдаг “Web awards-2021” ёслолын үйл ажиллагаа энэ сарын 30-ны 15.00 цагm “Корпорэйт конвеншн центр”-т товлогджээ.
 
Цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд түр завсарлаад байсан тус тэргүүн наадмыг өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд “Цахим сэтгүүлзүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриатай тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 
Вэб авардын үеэр: 
 
-Мэдээллийн шилдэг сайт
-Сайтын шилдэг бүтээл
-Орон нутгийн шилдэг сайт
-Бизнесийн шилдэг сайт
-Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
-Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч сайт
-Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
-Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
-Төрийн байгууллагын шилдэг сайт
-Шилдэг вэб сайт хөгжүүлэгч
 
-Шилдэг аппликейшн хөгжүүлэгч гэсэн 11 төрлөөр шилдгүүдээ шалгаруулах нь ээ. Эрхэм уран бүтээлч, цахим салбарын сэтгүүлчид та бүхнийг тэргүүн наадамдаа идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлэхийг уриалж байна хэмээн Зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Тус наадмыг Монголын сайтын холбоо нь МСНЭ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулах аж.
Мөн цахим салбарын тэргүүн наадмын үеэр олон нийтийн цахим санал асуулга, экспертүүдийн саналаар нийгмийн хөгжлийг дэмжигч Нийгмийн зүтгэлтэн, Нийгмийн идэвхтэн, Үндэсний шилдэг цахим үйлчилгээ, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, Шилдэг үйлдвэр, Шилдэг бүтээн байгуулалтыг тус тус шалгаруулах юм байна. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90110009, 91937777, 88113780 тоот дугаараас лавлана уу.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү