Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг томиллоо


2 жил

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Лхагвадоржийг олонхын саналаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаас гаргасан. Тэгвэл өнөөдөр /2021.11.30/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засаг даргаар томилох тухай захирамжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.

НАМТАР:

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.
  • 1984-1994 онд Мандал сумын Ерөнхий боловсролын I дунд сургууль
  • 2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр
  • 2015-2016 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер” мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал -2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч
  • 2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байна.

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга
  • 2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн
  • 2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн
  • 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч
  • 2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн
  • 2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга
  • 2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү