Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа


1 долоо хоног

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Улаанбаатар-Газиентип хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй энэ цаг үед Элчин сайдтай танилцаж байгааг цохон тэмдэглэв.

Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Анкаратай ах дүүгийн харилцаатайгаас гадна Истанбул хоттой хүмүүнлэг болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай билээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. Түүнчлэн талууд цаашид хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө буйгаа илэрхийллээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү