Шинэ сургуулийг орос сургалттай болгох талаар санал солилцлоо


3 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Тус дүүргийн дөрөв болон 26 дугаар хорооны зааг дээр  640 хүүхдийн суудалтай, хоёр ээлжээр хичээллэх ерөнхий боловсролын сургууль баригдаж байгаа юм. Одоогоор барилгын ажил 85 хувьтай байгаа аж.

Тус сургуулийг орос хэлний сургалттай болгох хүсэлтийг Гадаад харилцааны яам болон ОХУ-ын Элчин сайдын яаманд өгсөн. Тиймээс холбогдох албаны хүмүүс өнөөдөр сургуулийн барилгын явцтай танилцаж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Сумъяабазар дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд тус сургуулийг орос сургалттайгаар эхлүүлэх нь олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр “Бид ирээдүй болсон хүүхдүүдэд орос хэлийг сургах, олон жилийн түүхтэй ах дүү найрамдлын харилцааг өвлүүлэх, Оросын соёлыг сурталчлан таниулах ёстой” гэлээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов энэ саналыг дэмжихээ илэрхийлж, боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн, хамтран ажиллахаа хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү