Олон улсын нислэгийн зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авна


3 жил

 Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.

 

УОК хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон УОК-ын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах хугацаатай үүргийг Шадар сайд С.Амарсайхан холбогдох хүмүүст өглөө.

 

Мөн УОК-ын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, багийн бүтэц, бүрэлдэхүүнийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнд түшиглэн шинэчлэн байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү