Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх санал тавив


3 жил

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавируст халдварын хүндрэлийг давахад эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналыг ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан  иргэд, ААН, айл өрхөд үзүүлж буй дор дурдсан зарим дэмжлэгийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ,
  • Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавируст халдварыг эмчлэх чадавхыг дэмжих,
  • халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж байна.

Айл өрх, ААН-үүдийн орлогыг дэмжих хүрээнд:

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах,
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны 3 дугаар сар хүртэл сунгах зэрэг асуудал багтах юм.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү