С. Одонтуяа: УИХ нөхцөл байдал хүнд байгаа хуулийн төсөл хэлэлцээд суумааргүй байна


3 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

  “Долоо хоног бүрийн Баасан гарагт дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцдэг. Гэвч өнөөдөр цар тахлын нөхцөл байдал өдөр, цагаар хүндэрч байна. Нийт 25 мянга гаруй хүн халдвар авч, 56 хүн нас барсан байна.

  Ийм ноцтой байдал үүссэнтэй холбогдуулан горимын санал гаргаж байна. УИХ нөхцөл байдал хүнд байгааг үл мэдрээд ач холбогдол багатай хуулийн төсөл хэлэлцээд суумааргүй байна. Ард түмэн бидний шийдвэрийг хүлээж байна.Тиймээс цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өнөөдөр 14:00 цагаас сонсмоор байна. Энд Ерөнхий сайд өөрөө, мөн УОК оролцох ёстой. Цар тахлыг барьж чадах уу үгүй юу, хүндрэл нь юунд байна вэ гэдгийг ярилцах хэрэгтэй байна.

  Иргэдийн бухимдал дээд цэгтэй хүрлээ, вакцинжуулалтаар тэргүүлнэ гэсэн, тэр нь хаана байна. Хорих ангиуд дээр хүний эрх зөрчигдөж байна. Хүүхдийн өвчлөл 5,000 гараад явчихлаа. Замын-Үүд дэх авлига хээл хахууль гаарч байна. Ийм байхад УИХ юу ч болоогүй юм шиг сууж болохгүй” гэв.

  С.Одонтуяа гишүүний энэхүү саналд УИХ-ийн дарга Г.Занданшатар “Цаг үеийн асуудлыг маргааш буюу Баасан гарагийн 14:00 цагийн хуралдаанаар хэлэлцэе” гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү