УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож осол гаргажээ


3 жил

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв. 

Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

Ингэхдээ 67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна.  Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгожээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү