Засгийн газрын гишүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганд танилцуулж, тангараг өргүүлнэ


3 сар

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томлох асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 27-нд томилсон. Улмаар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэв.

Мөн Удирдах зөвлөлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн оролцдог тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасны УИХ-ын дарга хүлээн авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Ташрамд дурдахад, Засгийн газрын гишүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, тангараг өргүүлэхээр төлөвлөсөн юм. Үүний дараа УИХ-ын ээлжит чуулганыг хаана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү