Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын хамтарсан “TOGETHER” тоглолт МАРГААШ болно


4 жил

Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар “TOGETHER” амьд хөгжмийн тоглолтоо толилуулж, “White rock center”-т уран бүтээлийн хур буулгахад бэлэн болжээ.

Тэд нийслэлийн залууст тоглолтоо хүргэсний дараа орон нутгийн үзэгч, сонсогчдынхоо хүсэлтийн дагуу бүх аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Энэ нь тус тоглолтыг хүмүүс ямар удаан хүлээж, уран бүтээлчидтэй уулзахыг хүссэнийг илтгэж буй аж.

Мөн хоёр уран бүтээлчийн амьдрал, хөг аялгуугаар сэдэвлэсэн шоу нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцээр хүргэхээр “Боловсрол ТВ”-ийн хамт олон ажиллаж байна. Үзэгч олонд сонирхолтой, цуврал контентоор бэлэг барих нь SURPRISE болох нь дамжиггүй.

“White rock center” бол соёл урлагийн гайхалтай виртуал орчинг үзэгч түмэндээ хүргэх технологийг дэмжсэн, залуусын очих дуртай газар аль хэдийн болжээ. Учир нь DOME хэлбэрийн 3600 орчин бүхий дэлгэцийн дүрс болон хөгжмийн мэргэжлийн цэвэр дуугаралтыг танхимын аль ч хэсгээс бүрэн мэдрэх төгс шийдэлтэй юм.

Тоглолт есдүгээр сарын 24,25-нд 19:00 цагаас “White rock center”-т болно. Тасалбарыг ticket.mn-с авах боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү