Австралид томилолтоор ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан гишүүдтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байна. УИХ-ын гишүүд ёсзүйн дүрэм зөрчсөн энэ асуудалд ямар хариуцлага ногдуулж болох талаар ЕТГ-ын дарга З.Энхболдоос тодрууллаа.
Тэрбээр, Хэдэн сарын өмнө Төрийн албан хаагчийн ёсзүйг дүрэмд өөрчлөлт оруулаад, хэдэн албан хаагчийг халсан шүү дээ. Тэр жишгийн дагуу казино тоглосон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох байх. Тэр дүрмээ хэрэгжүүлэх эсэх нь 65 гишүүнтэй Ардын намын шийдэх асуудал. Казино тоглосон төрийн албан тушаалтан халагддаг. Казино тоглосон УИХ-ын гишүүн халагддаггүй байж болохгүй.
-Хариуцлагыг хаана ярих ёстой вэ?
-Одоо УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдаж, гишүүдийнхээ асуудлыг хэлэлцэх ёстой гэв.
