УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр цөөхөн асуудал хэлэлцэхээр боллоо. Учир нь, гадаад, дотоодын томилолттой болон чөлөөтэй гишүүн олон байгаа учраас зарим асуудлыг хэлэлцэх боломжгүй гэдэг үндэслэлээр хойшлууллаа. Тухайлбал, Д.Сарангэрэл сайд гадаадад томилолттой яваа учраас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний Ерөнхий сайдад хандан хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох асуудлыг хойшлууллаа.
