Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Гадаад харилцааны сайдын айлчлал гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох юм. Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй бөгөөд уг ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн өндөр түвшний айлчлал, арга хэмжээний нэг нь энэ юм байна.
