УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ


6 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

2.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Татварын багц хуультайгаа уялдах учраас эхлээд Татварын багц хуулийн төслүүдээ хэлэлцээд дараа нь тендерийн хуулиа хэлэлцье” гэсэн юм. УИХ-ын дарга Г.Зандаршатар түүний саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг хэллээ. Учир нь, өчигдөр 14.00 цагаас хуралдаж эхэлсэн УИХ-ын Төсвийн байнгын хороо шөнө 02.00 цаг хүртэл хуралджээ. Үүнтэй холбоотойгоор Татварын багц хуулийг хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал дүгнэлт бэлэн болоогүй байгаа юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү