Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 63 нь буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас нь чөлөөллөө.
