МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм. Гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Тэрээр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлж эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох нь хамгийн чухал гэж ойлгож байна. Ингэж байж УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагаас эхлээд төрийн бүхий л шатанд сахилга, хариуцлага сайжирна. Энэ УИХ-д хамгийн их тулгамдсан асуудал. Ингэснээр төрд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдэнэ" гэлээ.
