Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан юм. Гэвч ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон. Иймээс энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн аль нэгэнд мэдээлэл хийх хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт ирүүлжээ. Үүний дагуу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэхэд анхаарч ажиллах тухай албан бичиг хүргүүллээ.
