Зарим хэвлэлээр Хотын дарга асан С.Батболдыг хууль бусаар газар олгосон гэх мэдээлэл түгээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар АТГ-аас тодруулахад "Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболдтой холбоотой асуудлыг шалгаж байгаа. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.
