“Mongolian next top model " шоуны дараагийн дугаар ирэх сард гарна


5 жил

“Mongolian next top model " шоуны дараагийн дугаар ирэх арванхоёрдугаар сараас үзэгчдэд хүрч эхлэхээр болжээ. Тус шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 14-нд амиа алдсны улмаас нэвтрүүлгийн зүгээс шоуг завсарлуулаад байсан юм.

"Боловсрол" телевизээр хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч буй уг нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш шүүгчдийн нарийн шалгуур, охидын ширүүн өрсөлдөөнөөс 13 оролцогч тунаж үлдсэн байв. Тэд дараагийн аяллаа өөр улсаас эхлүүлсэн нь үзэгчдэд нууц байсан юм.

Харамсалтай нь, шилдэг оролцогч  Ч.Чамин-Эрдэнэ “Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apart­ment” хотхоны 11 давхраас хүн унаж, таалал төгссөн нь нийгмийг цочирдуулсан билээ. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нягтлахаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу удахгүй гарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү