УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.
