Монголынхоо нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг төрийн дээд шатанд ярьж хэлэлцдэг уламжлал дэлхийн олон оронд уламжлал болон тогтоод байна. Монгол Улсын хувьд хүүхдийг нийгмийн байдал, гарал үүсэл, ер нь аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн ороод чамгүй хугацааг үджээ. Энэхүү ажилд гар бие оролцсон хүний хувьд ямар ч тохиолдолд хүүхдийн эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах асуудлыг тууштай эсэргүүцсээр ирсэн төдийгүй хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалт, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зогсолтгүй ажилласаар байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүний хувиар Баянгол дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтынхоо хүрээнд Хүүхдийн баярын босгон дээр "Хүүхдийн I, II" эмнэлгийг ашиглалтад оруулж, нийт хүүхэд багачууддаа бэлэг барьж чадлаа. Ингэснээр Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээгээрэй дэлхийн стандартад нийцсэн анхны дүүрэг болж байна. Ардчилсан намын зүгээс энэхүү ажлыг нийслэлийн бусад дүүргүүд болон орон нутагт хэрэгжүүлэх хөгжлийн бодлого боловсруулахаар ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх. Түүнчлэн хүүхэд, залуучуудын бие бялдар оюуныг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн Усан спорт сургалтын төв, Спорт комплекс, Баянгол хүүхдийн зуслан, Хүүхэд хөгжлийн төв, Номын сан зэрэг жишиг болохуйц олон бүтээн байгуулалтын ажлыг дурдаж болно. Эд бүгд зөвхөн нэг дүүргээр хязгаарлагдахгүй Монголын нийт хүүхэд багачуудад хүртээмжтэй байх тал дээр Ардчилсан намын мянга мянган гишүүд сэтгэл оюунаа чилээн ажилласаар байгаа билээ. Мөн 2016 онд санаачлан батлуусан Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар УИХ-ын чуулганы индэрээс үгээ хэлсээр байгаа билээ. Анх Ардчилсан намаас санаачлан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй "Хүүхдийн мөнгө"-ний асуудал дээр Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг тууштай байр суурь баримталж, бүх хүүхдэд эрх тэгш олгохыг эрх баригчдаас шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн ч харамсалтай нь эрх баригчдын алдаатай бодлого, гаднаас хараат явцуу бодлогын уршгаар зорилтдоо хүрч чадсангүй. Бид энэ асуудлыг цаашид ч хөндөн тавьсаар байх бөгөөд "Хүүхдийн мөнгө"-ийг 100 хувь олгох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ Монголынхоо нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сонордуулъя. Ингээд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг Ардчилсан намын мянга мянган гишүүний нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.
Мэндчилгээ
8 жил /2018-06-01 04:05:52 GMT+8/
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
414
3 өдөр
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
1219
2 долоо хоног
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
1280
3 долоо хоног
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
1601
3 долоо хоног
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай байгаа
1667
4 долоо хоног
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
2846
4 долоо хоног
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
2658
1 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
2525
1 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
3978
2 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
3649
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
414
3 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
79020
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
73605
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд