Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, хөл дээрээ алхаж чадахгүй байгаа талаар мэдээлэл гарсан билээ. Тэгвэл түүнийг сайд нарын II дугаар эмнэлэгт хүргэсэн байна. Түүний өмгөөлөгчийн хэлснээр, С.Баярын тулай өвчин хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсаны улмаас алхаж чадахгүй болсон учраас хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Гэсэн ч биеийн байдал нь хүндэрсэн учраас ийнхүү II дугаар эмнэлэгт хүргэж, эмчлүүлэхээр болсон байна.
