Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд өнөөдөр Азийн Давос гэгддэг Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлсэн юм. Мөн энэхүү чуулганы үеэр ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай уулзжээ. Кристин Лагард "Монголын эдийн засаг хэмээх өвчтөн маш хурдан эдгэрч байгаад баяр хүргэе. Санхүүгийн сахилга бат хурдацтай сайжирч байгаад бид талархаж байна" гэжээ. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад нэг жил болж байгаа юм.
