АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүсийг Оюутолгойн хөрөнгийн гэрээний асуудалтай холбогдуулан саатуулж шалгаж эхлээд байгаа. Тэгвэл эдгээр саатуулагдсан хүмүүсээс гадна нэмж хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авахаар болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Да.Ганболд нарын хүмүүсээс тайлбар мэдүүлэг авахаар төлөвлөж байгаа аж.
